Энэ олон жилийн хугацаанд их ч зүйлийг үзлээ. Хөөрхөн хүүтэй боллоо, хүү маань 5 нас хүрлээ. Дахин нэг хөөрхөн мааматай болохоор зэхэж байгаа завгүй үе эхэлсээр.
Гэхдээ энэ хугацаанд миний ганц ойлгож авсан зүйл бол гэр бүл гээч ямар чухал зүйл болох, түүний дээр эрүүл мэнл ямар хэрэгтэй вэ гэдэг байна. Одоо нэгэнт миний дурлаж явсан хөөрхөн бүсгүй маань миний хань ижил болоод олон жилийг ардаа өнгөрөөж. Миний хүссэн тэр хань минь. Гэхдээ хүн удаан хамт амьдраад эхлэхээр амьдралдаа ууршаад гаргах ёстой сэтгэлээ гаргаж чадахгүй нэгэн хэвийн болчихдог юм шиг. Би хичнээн ханьдаа дотроо хайртай байсан хэдий ч түүнийгээ ил гаргалгүй их удсан юм шиг. Магадгүй энэ хугацаанд хайр минь намайг өөрт нь сонирхолгүй болсон мэтээр эргэцүүлж, бодож, санаагаар унасан үе зөндөө л байх. Гэхдээ миний зүрхэнд анх ассан тэр хайр маань яг л хэвээрээ. Би хайрдаа түүнээсээ ч илүү хайртай болсон. Тухайн үеийн гал халуун дурлал, хайр нь одоо жинхэнэ нэг нэгнээ өөрийн насан туршийн хамтрагч гэдгийг ойлгосон хайр болж хувирсан, тэр нь арай өөр дээр түвшиний хайр юм шиг.
Одоо миний гол зорилго бол гэр бүлээ хэний ч доор орохооргүй халамжлах. Үүний тулд эрүүл мэнд хамгаас чухал. Эрүүл байж чадвал тугал ч хариулаад болтугай гэр бүлээ тэжээгээд л аваад явна. Харин эрүүл мэндгүй, хэн нэгний халамжинд ороод хэвтчихвэл хүнд лай болнуу гэхээс тус болох зүйл гэж үгүй. Яг л энэ үед миний амьдралын хамгийн чухал шийдвэр гаргах мөч байх. Гүрийгээд цааш эцсээ хүртэл явах уу эсвэл эрсэдэлээ бодоод зоригтой шийдвэр гаргах уу.
Үнэндээ үхнэ гэдэг бодол хамгийн хэцүү нь байдаг. Бие цаанаасаа болж өгөхгүй байхад өөдрөгөөр байя ч гэсэн сэтгэлээрээ явчих гээд байх юм. Энэ хараал идсэн хэм алдалт, толгой манаралт, ядралт бүхэн нэг зүйлийг хэлээд байгаа мэт. Болдог бол бурхантай гэрээ хийчих юмсан. Намайг цоо эрүүл л болгоод өг, тэгвэл би Бурханы хүссэн бүхнийг хийхэд бэлэн. Даанч санаагаар болох бишдээ тэгээд. Хамгийн гол айж байгаа зүйл маань би өнгөрчихвөл эхнэр минь, хүүхдүүд минь яах вэ гэдэл бодол байна. Энэ хэдийгээ л хүний 'доор' оруулчихгүй сайхан амьдруулчих юмсан л гэж өдөр шөнөгүй бодож, толгойгоо гашилгаж суух юмдаа. За яахвээ, амьдрал сайхан байна болдгоороо болго гээд явмаар байгаа хэдий ч санаа зовоостой.
За тэгээд удахгүй бүх зүйл сайхан болно биздээ. Хамгийн гол нь бие биенээ хайрлаж, нэг нэгнээ ойлгож, миний нөхөр-эхнэр гэдгээ бүрэн мэдрээд явахад амьдрал бүтнэ дээ. Эрүүл л байя, эрүүл мэндээ л бодье. Энэ хэддээ олон жил халамжтай хань, хайртай эцэг шиг нь л явья. Өөр энэ хорвоод хүсэх зүйл надад үгүй. Ханьдаа, хүүдээ хязгааргүй их хайртай юм шүү аав нь.
Блогтоо одоо үнэнч байнаа. Заваараа юм бичиж байнаа. Олон жил уулзаагүйд уучлаарай.
Алтанхангэрэл :p